Амин Эрдэнэ

Амин Эрдэнэ

Wednesday, November 24, 2010

Өглөөний ундны нийтлэг хоёр хувилбар

1. Нүүрс ус өглөөний унд 

Хавчуургатай талх, чихэртэй кофе, хөөсөнцөр - энэ бүгд нь "хурдан" нүүрс-ус бөгөөд хурдан задарч, өөр тос болж хувирдаг. Ийм нүүрс-уснууд нь хурдан цатгадаг боловч тун удалгүй өлсөх мэдрэмж төрүүлж, өл болон тамирдалтаа дарахын тулд дахин юм идэхэд хүргэдэг. Олон хүн нүүрс-уснаас хамааралтай болдог бөгөөд энэ нь илүүдэл жинтэй болох юм уу бие тавгүйтэхэд хүргэж болзошгүй байдаг.

"Та чихэр идсэнээр таны нойр булчирхайг тэр даруйд инсулин ялгаруулж эхлэхэд хүргэдэг ба үр дүнд нь цусан дахь сахарын хэмжээ унадаг. Та нэг юм уу хоёр цагийн дараа сэтгэл санаа чинь тавгүйтэхийг мэдэрч, анхаарлаа ьөвлөрүүлэхэд хэцүү болж магадгүй бөгөөд дахиад бага зэрэг юм идмээр санагдана. Энэ нь тасралтгүй эргэх битүү тойрог бөгөөд бүтэн өдрийн зохион байгуулалтыг алдагдуулдаг".

2. Өглөөний унд уухгүй байх 

Цаг хугацаа хэмнэх юм уу илчлэг "хэмнэх" үүднээс олон хүн өдрийн турш хэрэглэх хоол хүнсний хамгийн чухал хэсгээс татгалздаг. Өглөө та өлсөхгүй байж болох боловч энэ зөвхөн цаг хугацааны асуудал юм. Өглөөний ундаас татгалзах нь амархан ядарч, сульдахад хүргэж, өдрийн турш хооллох буруу горим тогтоодог. Хооллох ундлах буруу зуршил нь бэхжиж, бас л бие тавгүйтэх, илүүдэл жин хуримтлагдахад хүргэнэ. /өглөөний унд ууддаггүй хүмүүс илүүдэл жин хуримтлуулах эрсдэлтэй бүлэгт ордог болох нь нотлогдсон/.

"Хэрэв та өглөө 3-4 гаруй цаг хоол унд хэрэглэхгүй байж байгаад дараа нь энгийн нүүрс ус хэрэглэдэг бол таны инсулины түвшин эрс нэмэгдэх эрсдэл үүсгэж байна гэсэн үг. Энэ нь асгарсан бензин дээр шүдэнз асаан хаяж байгаатай яг адилхан".

Өглөөний ундны энэ хоёр хувилбар нь өдрийг буруу эхэлсэн, уурлах, ажиллах чадвар сулрах, хүч дутагдах үндэс болно гэсэн үг бөгөөд энэ нь алсдаа нүүрс-уснаас хараат байдалд орсноор жин хуримтлагдах, бие тавгүйтэхэд хүргэнэ.

Үүнийг та маргааш өглөөнөөс л засах боломжтой.

No comments:

Post a Comment