Амин Эрдэнэ

Амин Эрдэнэ

Wednesday, November 24, 2010

Өглөөний зөв хооллолт нь таны бие сэтгэлийг гайхалтай болгоно

Өглөө зөв хооллох нь бие махбодид юу өгөх ёстой вэ?

1. Энерги /эрч хүч/
Өнгөрсөн хоногт зарцуулсан энергийг өглөө жирийн нүүрс-ус юм уу өөх тосоор биш, харин уургаар нөхөх шаардлагатай.

2. Тэжээллэг элементүүд 
Өчигдөр өдөр, ялангуяа шөнө эд эс нөхөн төлжих, сэргэх явцад бие махбодийн зарцуулсан бүх тэжээллэг элемэнтүүдийг нөхөх шаардлагатай.

3. Ус 
Шөнө амьсгалах, хөлс ялгарах явцад болон өглөө бие засах үед бие махбодь их хэмжээний ус алддаг учраас бие махбодь дахь усны нөөцийг нөхөн бүрдүүлэх нь туйлын чухал байдаг. 

4. Өдрийн турш өлсөх мэдрэмжээ хянах
Уурагт үндэслэсэн тэнцвэртэй өглөөний унд нь аяндаа өлсөа эсвэл идэх байнгын хүслээс зайлсхийх боломж олгодог. Үр дүнд нь бид жингээ хялбархан хянаж, өдрийн турш ядарч, сульдахгүй, бүр эсрэгээр нь бие, сэтгэл сэргэг байна.
  

No comments:

Post a Comment