Амин Эрдэнэ

Амин Эрдэнэ

Wednesday, November 24, 2010

Чадавхиа нэмэгдүүлэх бүтээгдэхүүнүүд

Амин дэмүүд

Өглөөний зөв хооллолт /хялбар, түргэн, энгийн/

  • 1 аяга усанд 1 таг Алоэ шүүсийг найруулна.
  • Хагас цайны халбага Терможетикс ундааг аяга усанд нэмж хийнэ. /бүлээн эсвэл халуун ус байвал илүү сайн/.
  • Коктейль бэлтгэх саванд өөрийн дуртай амттай коктейлнээс 2 хоолны халбагыг хийгээд 250-300 мл шингэн /ус, тослоггүй сүү, йогурт, шар буурцагны сүү, тараг гэх мэт/ нэмнэ. Хүсвэл хэдэн ширхэг мөс нэмж болно. Коктейльдээ давтагдашгүй амт оруулах үүднээс шинэ юм уу хөлдөөсөн жимс, зүсмэл гадил гэх мэтийг өөрийн хүссэнээр нэмж болно. 1-2 минут хутгана.
  • Өдрийн турш ургамлын гаралтай Терможетикс ундаагаар ундны горимыг үргэлжлүүлэн сахиарай.
  • 1,5 литрийн лонх усанд нэг тагаар Алоэ шүүс, нэг цайны халбага Терможетикс ундаа нэмж хийнэ. Өдрийн турш жигд хэмээр уугаарай.
  • Энэ нь бие махбодь дахь чийгний нөөцийг нөхөхөд нэмэртэй бөгөөд эрч хүч өгч, хоолны дуршлаа хянахад тусладаг.

Анхаарал тавьсанд баярлалаа...

Өглөөний ундаа бүтээцгээ

Бид бүхэн биеэ сайжруулах, галбираа хадгалах, жингээ бууруулах юм уу барих, идэвхтэй хэвээр байх зэрэг өөр өөр зорилготой байдаг. Өглөө зөв хооллох нь аливаа зорилгодоо хүрэхийн үндэс юм.  

Эрүүл мэндийн /Wellness/өглөөний унд
Формула-1 коктейлтэй гайхамшигтай өглөөний унд болон төв мэдрэлийн системийг өдөөгч Терможетикс ундаа нь эрч хүчийг нэмэгддүүлнэ. 
 
Нэмэлт цэвэршүүлэлт 
Алоэ Вера шүүсэнд үндэслэсэн ундааг нэмнэ. Алоэ шүүс нь бие махбодийг цэвэршүүлэх болон хоол боловсруулалтыг дэмжихэд тус дөхөм үзүүлдэг. Түүнээс гадна өдрийн турш ундны горимыг баримтлахад тусална.




Нэмэх нь уураг 
Та өглөөний ундаандаа Хербалайфын өөр нэг бүтээгдэхүүн болох Формула-3 уурагны холимогийн тусламжтайгаар нэмэлт уураг оруулаарай. Идэвхтэй амьдарч, жин болон хоолны дуршлаа хянаж байгаа хүмүүст нэн шаардлагатай.



Та сонирхоод үзээрэй...   

Хоол тэжээлийн тухай шинжлэх ухааны тэргүүн эгнээний бүтээгдэхүүнүүд

  • Алоэ ундаа
Хамба шарилж болон нимбэгийн хандтай алоэгийн баяжуулсан шүүс. Бие махбодийн өөрөө цэвэрших байгалийн ажиллагааг сэргээхэд тусладаг. Ундааг бэлтгэсэн Алоэ Вера ургамал нь 100 орчим биологийн идэвхит бодис агуулдаг учраас гоо сайхны бүтээгдэхүүн судлал болон анагаах ухаанд өргөн ашиглагддаг.
  • Ургамалын гаралтай Терможетикс ундаа
Ургамлуудын, түүний дотор ногоон цайны ханданд үндэслэсэн төв мэдрэлийн системийг өдөөгч ундаа. Исэлдэл бууруулагч бодисуудаар баялаг. Эрч хүчийг тань нэмэгдүүлж, биеийг тань сайжруулахад тусалдаг. 
  •  Формула -1 коктейль
Дэлхий дахинд олон сая хүн өглөө босоод уудаг уурагтай коктейль. Хялбархан бөгөөд амттайхан байдлаар жингээ хянаж, хоол хүнсээ тэжээллэг үнэт элементүүдээр баяжуулахад тусална. Зөвхөн 227 киллокалорид тослоггүй сүүгээр коктейл бэлтгэхэд 17 гр уураг, 20 гаруй чухал амин дэм, эрдэс бодис, бичил элемент, амино хүчил, түүнчлэн эд эсийн үнэт бодис, "сайн" нүүрс-ус болон бие сайжруулах бусад элементүүд агуулагддаг. Нэг удаагийн орцоор савласан дуртай коктейлоо ажил, аялал, амралтандаа авч яваарай. 
Дөрвөн төрлийн гайхамшигт амттай - Франц ваниль, Голлланд шоколад, Ойн жимс, Халуун бүсийн жимс.

 

Хоолны дэглэм судлаачид өглөөний ундыг дараах бүрдэлтэй байлгахыг зөвлөж байна

  • Уураг 20 гр орчим
  • Амин дэм, эрдэс бодисуудын үндсэн цуглуулга
  • 5 граммаас илүүгүй өөх тос
  • Эд эсийн үнэт бодис
...энэ бүхэн нь "түргэн" нүүрс-уснүй, илүүдэл илчлэггүй байна.

Ийм өглөөний унд нь цатгалан байлгаж, эрч хүч өгч, хооллох зөв дадал суулгаж, биеийг гойд сайн байлгах боломж олгодог.

"Өглөөний ундыг алгасах юм уу өглөөнөөс эхлээд л тэнцвэргүй хоол хүнс хэрэглэх нь бинзин нь бараг дууссан машинаар замд гарахтай яг адилхан. Ачаалалтай өглөөний дунд үед шатахуун дуусч, цаашид өдрийн турш бид тэр бүр сайн байддаггүй түлш нэмж цэнэглэхэд хүрнэ. Формула-1 коктейлтэй өглөөний унд нь бие махбодийг чанартай уураг, үнэт амин дэмүүд, эрдэс бодисууд, ашиг тустай "нийлмэл" нүүрс-ус, эд эсийн бодис болон шаардлагатай бусад элементүүдээр хангадаг. Ийм өглөөний унд хооллох болон ундлах зөв горимыг өдрийн туршид тогтоох нь цовоо сэргэлэн байх, жингээ хянахад нэн чухал байдаг юм".

Ийм өглөөний унд нь цатгалан байдлыг хэр удаан хадгалдагийг харна уу.

Өглөөний зөв хооллолт нь таны бие сэтгэлийг гайхалтай болгоно

Өглөө зөв хооллох нь бие махбодид юу өгөх ёстой вэ?

1. Энерги /эрч хүч/
Өнгөрсөн хоногт зарцуулсан энергийг өглөө жирийн нүүрс-ус юм уу өөх тосоор биш, харин уургаар нөхөх шаардлагатай.

2. Тэжээллэг элементүүд 
Өчигдөр өдөр, ялангуяа шөнө эд эс нөхөн төлжих, сэргэх явцад бие махбодийн зарцуулсан бүх тэжээллэг элемэнтүүдийг нөхөх шаардлагатай.

3. Ус 
Шөнө амьсгалах, хөлс ялгарах явцад болон өглөө бие засах үед бие махбодь их хэмжээний ус алддаг учраас бие махбодь дахь усны нөөцийг нөхөн бүрдүүлэх нь туйлын чухал байдаг. 

4. Өдрийн турш өлсөх мэдрэмжээ хянах
Уурагт үндэслэсэн тэнцвэртэй өглөөний унд нь аяндаа өлсөа эсвэл идэх байнгын хүслээс зайлсхийх боломж олгодог. Үр дүнд нь бид жингээ хялбархан хянаж, өдрийн турш ядарч, сульдахгүй, бүр эсрэгээр нь бие, сэтгэл сэргэг байна.
  

Өглөөний ундны нийтлэг хоёр хувилбар

1. Нүүрс ус өглөөний унд 

Хавчуургатай талх, чихэртэй кофе, хөөсөнцөр - энэ бүгд нь "хурдан" нүүрс-ус бөгөөд хурдан задарч, өөр тос болж хувирдаг. Ийм нүүрс-уснууд нь хурдан цатгадаг боловч тун удалгүй өлсөх мэдрэмж төрүүлж, өл болон тамирдалтаа дарахын тулд дахин юм идэхэд хүргэдэг. Олон хүн нүүрс-уснаас хамааралтай болдог бөгөөд энэ нь илүүдэл жинтэй болох юм уу бие тавгүйтэхэд хүргэж болзошгүй байдаг.

"Та чихэр идсэнээр таны нойр булчирхайг тэр даруйд инсулин ялгаруулж эхлэхэд хүргэдэг ба үр дүнд нь цусан дахь сахарын хэмжээ унадаг. Та нэг юм уу хоёр цагийн дараа сэтгэл санаа чинь тавгүйтэхийг мэдэрч, анхаарлаа ьөвлөрүүлэхэд хэцүү болж магадгүй бөгөөд дахиад бага зэрэг юм идмээр санагдана. Энэ нь тасралтгүй эргэх битүү тойрог бөгөөд бүтэн өдрийн зохион байгуулалтыг алдагдуулдаг".

2. Өглөөний унд уухгүй байх 

Цаг хугацаа хэмнэх юм уу илчлэг "хэмнэх" үүднээс олон хүн өдрийн турш хэрэглэх хоол хүнсний хамгийн чухал хэсгээс татгалздаг. Өглөө та өлсөхгүй байж болох боловч энэ зөвхөн цаг хугацааны асуудал юм. Өглөөний ундаас татгалзах нь амархан ядарч, сульдахад хүргэж, өдрийн турш хооллох буруу горим тогтоодог. Хооллох ундлах буруу зуршил нь бэхжиж, бас л бие тавгүйтэх, илүүдэл жин хуримтлагдахад хүргэнэ. /өглөөний унд ууддаггүй хүмүүс илүүдэл жин хуримтлуулах эрсдэлтэй бүлэгт ордог болох нь нотлогдсон/.

"Хэрэв та өглөө 3-4 гаруй цаг хоол унд хэрэглэхгүй байж байгаад дараа нь энгийн нүүрс ус хэрэглэдэг бол таны инсулины түвшин эрс нэмэгдэх эрсдэл үүсгэж байна гэсэн үг. Энэ нь асгарсан бензин дээр шүдэнз асаан хаяж байгаатай яг адилхан".

Өглөөний ундны энэ хоёр хувилбар нь өдрийг буруу эхэлсэн, уурлах, ажиллах чадвар сулрах, хүч дутагдах үндэс болно гэсэн үг бөгөөд энэ нь алсдаа нүүрс-уснаас хараат байдалд орсноор жин хуримтлагдах, бие тавгүйтэхэд хүргэнэ.

Үүнийг та маргааш өглөөнөөс л засах боломжтой.

Таны бие махбодийн тухай баримтууд

- Хүний бие махбодь зуун тэрбум эсээс бүрддэг.
- Бие махбодийн хамгийн оновчтой сайн ажиллагааг хангахад өдөр бүр 100 гаруй төрлийн бодисоор тэтгэх шаардлагатай байдаг. Тэдгээр бодисуудад нь төрөл бүрийн амин дэм, эрдэс, амино хүчлүүд багтдаг. 
- Ус нь бие махбодийн бүх системийн ажиллагаанд оролцдог. Тэдгээрийн тасралтгүй ажиллагаанд өдөрт 1,5-2 литрээс багагүй ус хэрэгтэй байдаг.
- Бие махбодь нь өдөр болон шөнийн турш уураг, өөх, нүүрс-уснаас авсан ус, энергийг зарцуулдаг.
- Шөнө эд эсүүд нь өдрийн турш орж ирсэн амин дэм, эрдэс, бусад тэжээллэг бодис болон усны  нөөцийг зарцуулан идэвхтэй сэргээгддэг.
- Дараа өдрийн өглөө гэхэд зуун ьэрбум эсүүд дуусах дөхсөн энерги, үнэт тэжээллэг бодисууд, усны нөөцийг нөхөн дүүргэж өгөхийг таниас хүсдэг.


Ингэхэд та өөрийн бие махбодид юу өгдөг вэ?